“Bibliotheca oiratica” цувралын сүүлийн бүтээлүүдийг Улсын төв номын санд бэлэглэлээ
⚐ 2026-04-06
“Bibliotheca oiratica” цувралын сүүлийн бүтээлүүдийг Улсын төв номын санд бэлэглэлээ
⚐ 2026-04-06
2026 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Тод номын гэрэл төвөөс Монгол Улсын Үндэсний төв номын санд цувралынхаа шинэ ботиуд болох:
- Р.Эрдэнэцогт: Түүх судлалын асуудлууд // Bibliotheca oiratica -CXLVII (147),
- Цагаан хутагт Гунгаажалцаны намтар // Biography serica – XXXI (31),
- Бумбын улаан тамга: Аман зохиол судлаачийн аранзал тэмдэглэлүүд // Biography serica – XXXII (32),
-The history and culture of oirat Mongolia. Tomus – XVII бүтээлүүдийн нээлтийг хийлээ.
Шинэ бүтээлийн нээлтийн үеэр Тод номын гэрэл төвөөс 2023 оноос хойш гарсан “Bibliotheca oiratica” цувралууд болон бусад хэвлэгдсэн номууд болох 70 гаруй бүтээлийг Монгол Улсын Үндэсний төв номын санд бэлэглэлээ.
Энэ жил “Тод номын гэрэл” төвийн 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус төв нь өнгөрсөн хугацаанд 4 цувралаар 240 гаруй бүтээл туурвиж, түүх, хэл, соёлын олон арван арга хэмжээ зохион байгуулсан юм.