Оюутан залуус лекц сонсож, шинэ бүтээлийнхээ нээлтийг хийв
⚐ 2026-04-09
Оюутан залуус лекц сонсож, шинэ бүтээлийнхээ нээлтийг хийв
⚐ 2026-04-09
МУБИС-ийн оюутны эрдэм шинжилгээний "Дөчин дөрөв" клубаас зохион байгуулсан судлаачын лекц сонсож, ном сэхэх ёслол 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр МУБИС-ийн хичээлийн 4 дүгээр байрны 304 тоот танхимд боллоо.
МУБИС-ийн Багшийн сургуулийн Монгол хэл, нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч доктор (Ph.D) Б.Нанжидын "Монгол нүүдэлчдийн тууль" сэдвээр уншсан лекц хүрэлцэн ирсэн зочид болон оюутнуудын сонирхлыг ихээхэн татаж байв.
Лекцийн дараа "Тод номын гэрэл төв" ТББ, "Дөчин дөрөв" клубийн хамтран бүтээсэн "Цагаан хутагт Гунгаажалцаны намтар" номыг сэхэх ёслол болов.
Оюутны эрдэм шинжилгээний "Дөчин дөрөв" клуб нь 2023 онд байгуулагдсан бөгөөд МУБИС-ийн Түүх, нийгмийн багш боловсролын хөтөлбөрийн оюутнуудаас бүрддэг. Судлаач оюутнуудын хувьд монгол бичиг унших, бичих ур чадвараа сайжруулах, түүхийн нэр томьёо, ойлголтыг тайлбарлах арга зүй, эрдэм шинжилгээний эх бэлтгэхэд суралцах зорилгоор ийнхүү хоёр дахь номоо өлгийдөн авч байна.