Оюутан залуус лекц сонсож, шинэ бүтээлийнхээ нээлтийг хийв
⚐ 2026-07-04
Оюутан залуус лекц сонсож, шинэ бүтээлийнхээ нээлтийг хийв
⚐ 2026-07-04
Bibliotheca oiratica цувралын 148, 149-р боть хэвлэгдлээ.
Ойрад монгол судлалын хүрээлэн, Тод номын гэрэл төв нь 2025-2026 онд Торгууд судлалд онцгойлон анхаарал тавьж ажиллав.
Торгууд түмний түүхнээ 1771 оны өрнөөс дорно чиглэсэн их нүүдэл чухал байр суурийг эзэлдэг. Монгол Улсад анх удаа тус түүхэн үйл явдал, түүнд холбогдох бусад сэдвийг хамтатган "Торгуудын их нүүдэл-255" ойрад судлалын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 1-р сарын 17-нд Улаанбаатар хотод зохион байгуулсан. Хуралд Монгол улсын МУБИС, МУИС, ШУТИС, АШУҮИС, СУИС, ХИС, ГУИС, ШУА-ийн ОУСХ, ТУЗХ, ХЗХ, Соёлын Өвийн Үндэсний төв, Тод номын гэрэл төв, Ойрад монгол судлалын хүрээлэн, ОХУ-ын Оросын ШУА-ын Халимагийн судалгааны төв, БНХАУ-ын Шинжааны Их Сургууль зэрэг байгууллагуудаас 29 илтгэл биеэр, 6 илтгэл ханаар оролцсон юм.
Энэ удаад Bibliotheca oiratica цувралын 148, 149-р ботид уг хурлын илтгэлүүдийг хэвлүүлсэн байна. Эдгээр илтгэлүүдийн ихэнх нь 1771 оны Их нүүдлийн түүхийн асуудлыг хөндсөн, зарим нь Монгол улсын торгуудууд буюу хуучин засаг захиргааны ойлголтоор Ховдын хязгаарын Шинэ торгуудын Чин сэтгэлтийн чуулганы торгуудын 3 хошууны түүх, хүн ардын аж төрөх ёс, зан заншлийн судалгааг голлосон байна.
Тус эмхэтгэл нь Bibliotheca oiratica цувралын 146-рт гарсан "Торгууд судлал -I" үргэжлэл болон гарч байгаа юм. Ингэснээр манай төвөөс 2026 онд Торгууд судлалаар нийтдээ 8 бүтээл гаргаж байгаа юм.
Энэхүү хоёр ботийг торгуудын Тайж овгийн Хүрэлтөмөрийн Батхүү, Монгол овгийн Нямсүрэнгийн Энхбат нар ивээн тэтгэж хэвлүүлжээ.