Оюутан залуус лекц сонсож, шинэ бүтээлийнхээ нээлтийг хийв
⚐ 2026-07-08
Оюутан залуус лекц сонсож, шинэ бүтээлийнхээ нээлтийг хийв
⚐ 2026-07-08
Bibliotheca oiratica цувралын 150-р боть хэвлэгдлээ.
Түүхч На.Сүхбаатарын "Галдан бошогот хаан: амьдрал, тэмцэл" бүтээл Bibliotheca oiratica цувралын 150-р ботид хэвлэгдлээ. Тэрээр энэхүү бүтээлдээ, Галдан бошогт хааны амьдралын 53 жилийн он цаг, газар орон, эзэн холбогдогч, түүхэн хэрэг явдлыг судлан тодорхойлохдоо манж, төвөд, орос, монгол, тод үсгийн сурвалжуудыг өргөн ашиглаж судалгаагаа хийсэн байна. Галдан бошогтын намтар, Зүүнгар улсыг байгуулсан нь, Халхыг эзэлж, Манжтай тэмцсэн он жилүүд, Зуун модны дайн, Галдан бошогт хааны амьдралын сүүлчийн зам мөр, Галдан бошогт хааныг гадаад, дотоодод судалсан нь гэсэн 6 бүлэг, 19 зүйл, 50 гаруй дэд гарчгаас бүрдэх өргөн агуулгыг багтаажээ.
Тус бүтээлийг Зүүнгар-Манжийн Зуун модны дайны 330 жилийг тохиолдуулан түүхчид, түүх сонирхогчид, судлаач залуучуудад зориулсан байна.
Уг бүтээлийг Өөлдийн Цорос овгийн Доржготовын Баяндалайн үр хүүхдүүд ивээн тэтгэж хэвлүүлжээ.