Зүүнгар улс - Чин улсын 1740 оны хэлэлцээрт холбогдох Хятадын Түүхийн Нэгдүгээр архиваас хуулж авсан 7, мөн 2009 онд хэвлэгдсэн “Цэргийн тухайн газрын манж бичгийн Зүүнгарын элчийн дансны орчуулгын эмхэтгэл” хэмээх 3 боть, 2012 онд хэвлэгдсэн “Чин улсын үеийн Шинжааны манж бичгийн архивын баримтны эмхэтгэл” хэмээх 283 ботиудаас 58 баримтыг түүвэрлэн, нийт 65 баримтыг манжаас монгол хэлэнд орчуулж хэвлэв.