✎ Зохиогч: Б.Түвшинтөгс
Увс аймгийн музейд тод бичиг бүхий цөөнгүй эд өлгийн дурсгал, мөн олон тооны судар хадгалагдаж буйг энэхүү бүтээлд тодруулан судалж, нэгтгэн бүртгэж толилуулж байна. Энэ нь зохиогчийн олон жилийн тасралтгүй судалгааны ажил төдийгүй түүх соёл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” ТББ-аас санаачилж Увс аймгийн музейтэй хамтран хэрэгжүүлсэн “Тод бичиг 21-р зуун” төслийн нэгэн үр дүн билээ. Тус бүтээлд юуны өмнө Увс аймгийн музейд хадгалагдаж буй тод бичгийн дурсгалуудын шинжлэх ухааны ач холбогдлыг тодруулахын зэрэгцээ тод бичгийн судруудын эрдэм шинжилгээний бүртгэлийг хийсэн байна. Түүнчлэн уг музейд буй тод бичгийн дурсгал нэг бүрийн талаарх судалгаа, мөн гар бичмэл болон бар хэвлэлийн байдлыг харуулахуйц жишээг тайлбар сэлттэйгээр оруулсан нь уншигчдад тод бичгийн дурсгалын талаарх мэдлэг, ойлголтоо дэвшүүлүүлэхэд тус дөхөм болох нь дамжиггүй.
░ ГАРЧИГ
ЭРХЛЭН ХЭВЛҮҮЛЭГЧИЙН ЗУРВАС
ОРШИЛ
УВС АЙМГИЙН МУЗЕЙД БУЙ ТОД БИЧГИЙН ДУРСГАЛЫН
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЧ ХОЛБОГДОЛ
ТОД БИЧГИЙН СУДРИЙН БҮРТГЭЛ
Хэл бичиг
Уран зохиол
Сан тахилга
Анагаах ухаан
Зурхай
Мэргэ төлгө
Ганжуурт орсон зохиол
Шашны зан үйл
Бурханы шашны түүх
Зарлиг
Тогтоол
Тарни
Ерөөл
Магтаал
Бусад
Тод бичгийн судрын гарчгийн цэс
ТОД БИЧГИЙН ДУРСГАЛЫН СУДАЛГАА
Тод бичгийн модон барын нэгэн хэв
Тод бичгийн модон барын "Таслагч очир" судрын тухай
Тод бичгийн "Молон тойны судар"-ын судалгааны асуудалд
Хутагны хуй дээрх манж, тод бичээс
Тод бичигтэй чулуу
ХАВСРАЛТ
"Итгэл" хэмээх судар оршив
Бурхан, бярман хоёр
Молон тойн эхээс тамаас гаргасан судар оршив
Хутагт билгийн чанад хүрсэн Таслагч очир хэмээх их хөлгөний судар оршив