Тус бүтээлд Манж Чин улсын хилийн сайд нарын Зүүнгар улстай холбоотой айлтгалуудыг манжаас орчуулж хэвлүүлж байгаа бөгөөд 1717-1724 онд холбогдох 38, 1730-1734 оны үйл явдалтай холбогдох 72, нийт 110 баримтаас бүрдэж байна. Уг айлтгалууд нь Бархөл болон Улиастайд цэрэг авч суусан Манж сайд жанждын захидал айлтгал юм.