Тус бүтээлд 2023 оны 08 сарын 19-нд Увс аймгийн Улаангом хотноо хуралдсан тод үсэг зохиосны 375 жилийн ой, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба агсан, хэл бичгийн ухааны доктор Х.Гааданы мэндэлсний 100 жилийн ойд зориулсан "Баруун монголын бичиг, номын өв соёл" эрдэм шинжилгээний хуралд хэлэлцсэн илтгэлүүдийг эмхэтгэн оруулсан болно.
░ ГАРЧИГ
ӨМНӨХ ҮГ
Гэрэл зургийн сурвалжлага
Тод үсэгт зориулсан дурсгалын хөшөө
Увс аймгийн Нийтийн номын сан Зая бандида Намхайжамцын нэрэмжит болов
Х.Гаадан. Ойрадын Зая бандида Намхайжамц
Х.Гаадан. Ойрадын Зая бандида Намхайжамц дүрслэлийн толинд гэрэлтсэн нь
На.Сүхбаатар. Тод үсэг ба Ойрадын шашин
Ш.Болд. Анагаах ухааны эртний судар номоос тод үсгээр бичсэн бүтээлийг тодруулахүй
Ц.Өнөрбаян. Ойрадын бичиг соёл мэдлэг оюунаа зориулсан эрдэмтэн Ю.Цэндээ
Д.Нямбилэг. Тод үсгийн дурсгалыг хадгалж, хамгаалж ирсэн нь
Х.Бямбажав. Зая бандида Огторгуйндалай болон түүний шавь нарын орчуулгын бүртгэлийг судласан тойм
Д.Гантулга. Тод бичгийн үсгийн зурлагын өлгүү өнцөгт давтамж
Г.Ядамжав. Зая бандида Намхайжамцын орчуулгын бүтээлүүдийг кирилл бичигт буулгасан туршлага
Н.Наранжаргал. Монгол улсад зохион байгуулсан “Тод үсэг судлал”-ын хурлууд, тэдгээрийн онцлог
Б.Цэнд-аюуш. Увс аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа тод үсгийн судар, дурсгалууд
Арван Харманов. Оросын Холбооны Бүгд Найрамдах Халимаг улсын Үндэсний архив дахь Зүүнгар хаант улстай холбогдолтой тод үсгээр бичсэн баримтууд
Ү.Мөнхдаваа. Төвдийн данс эвхмэлийн газар хадгалагдаж буй тод үсгээр бичсэн өргөх бичгүүд
Хачинхүү. “Хотон” угсаатны нэрийн талаарх үзэл бодол, дүн шинжилгээ
Ч.Ганзориг. Зая бандида Намхайжамц тод үсэг зохиоход баримталсан сурган хүмүүжүүлэх зарчим
Б.Түвшинтөгс. Увс аймгийн музейд буй тод бичгийн дурсгалын эрдэм шинжилгээний ач холбогдол
А.Басан. Тод үсгийн “Хоо өрлөгийн түүх”-ийн судалгаа, бичмэл эхийн шинэ хувилбар
О.Тайван. “Хуучин Торгууд хойт аймгийн уг эхэн үе бас Тарвагатайн харьяат монгол нутгийн зан байдал” хэмээх тод үсгийн сурвалж бичгийн бичээч болон материалын ирэлтийн тухай шинжлэл