Тус бүтээлд Зүүнгар улсын ард түмнийг хядсан устгаж буй байдлын талаар Манж Чин улсын цэргийн жанжин сайд нарын айлтгалуудыг “Чин улсын үеийн Шинжааны манж бичгийн архивын баримтын эмхэтгэл” хэмээх 283 боть баримтын эмхэтгэлээс хэвлүүлж байгаа бөгөөд 1757–1761 онд холбогдох 144 баримтаас бүрдэж байна. Уг айлтгалууд нь Зүүнгарын ард түмний тэмцэл хөдөлгөөн, ой модонд нуугдан амьд үлдэж гэсэн хүмүүсийг нэгжин хядаж буй байдал, Хотонд оруулж бэлтгэл, цэргийн хүнсний тариалан эрхлэх зэрэг өргөн мэдээлэл агуулжээ.