Тус бүтээлд Манж Чин улсын хилийн сайд нарын Зүүнгар улстай холбоотой айлтгалуудыг “Чин улсын үеийн Шинжааны манж бичгийн архивын баримтын эмхэтгэл” хэмээх 283 боть баримтын эмхэтгэлээс түүвэрлэн манжаас орчуулж хэвлүүлж байгаа бөгөөд 1734-1743 онд холбогдох 115 баримтаас бүрдэж байна. Уг айлтгалууд нь Бархөл болон Улиастайд цэрэг авч суусан Манж сайд жанждын захидал айлтгал юм.