Тус бүтээлд Манж Чин улсын хилийн сайд нарын Зүүнгар устай холбоотой айлтгалуудыг "Чин улсын үеийн Шинжвааны манж бичгийн архивын баримтын эмхэтгэл" хэмээх 283 боть баримтыг эмхэтгэлээс түүвэрлэн манжаас орчуулж хэвлүүлж байгаа бөгөөд 1743–1755 онд холбогдох 128 баримтаас бүрдэж байна. Уг айлтгалууд нь Бархөл болон Улнастайд цэрэг авч суусан Манж сайд жанждын захидал айлтгал юм.