Тус бүтээлд Зүүнгар улсын ард түмний Манжийн эсрэг тэмцэл, хөдөлгөөний тухай Манж Чин улсын цэргийн жанжин сайд нарын айлтгалуудыг "Чин улсын үеийн Шинжааны манж бичгийн архивын баримтын эмхэтгэл" хэмээх 283 боть баримтын эмхэтгэлээс түүвэрлэн манжаас орчуулж хэвлүүлж байгаа бөгөөд 1756-1757 онд холбогдох 155 баримтаас бүрдэж байна. Уг айлтгалууд нь Зүүнгар улсад дэлгэрсэн өвчин тахал, манжийн хардалт, шахалт, өлсгөлөн зүдрэлээс амьд үлдэж гарц хайсан ард түмний үймээн самууны тухай өргөн мэдээлэл агуулжээ.