"Чин улсын магад хууль" нь нийт 4363 дэвтрээс бүрддэг бөгөөд үүнээс түүвэрлэн Ойрад монголын түүхэнд холбогдох хэсгийг 4 ботиор хэвлүүлж байна. 2013 онд хэвлэгдсэн "Дайчин улсын Монголын магад хууль" хэмээх 6 боть бүтээлийг гол болгон ашиглаж, Шинжааны Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн эмхэтгэсэн "Чин улсын магад хууль" (Зүүнгарын түүхийн түүвэр) бүтээлээр нөхвөрлөн, хятад эхтэй харьцуулсан сурвалж судлалын бүтээл болно.
░ ГАРЧИГ
УДИРТГАЛ
ЧИН УЛСЫН ЭНХ-АМГАЛАН ХААНЫ МАГАД ХУУЛЬ
ЧИН УЛСЫН НАЙРАЛТ ТӨВ ХААНЫ МАГАД ХУУЛЬ
ЧИН УЛСЫН ТЭНГЭРИЙН ТЭТГЭСЭН ХААНЫ МАГАД ХУУЛЬ