"Чин улсын магад хууль" нь нийт 4363 дэвтрээс бүрддэг бөгөөд үүнээс түүвэрлэн Ойрад монголын түүхэнд холбогдох хэсгийг 4 ботиор хэвлүүлж байна. 2013 онд хэвлэгдсэн "Дайчин улсын Монголын магад хууль" хэмээх 6 боть бүтээлийг гол болгон ашиглаж, Шинжааны Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн эмхэтгэсэн "Чин улсын магад хууль" (Зүүнгарын түүхийн түүвэр) бүтээлээр нөхвөрлөн, хятад эхтэй харьцуулсан сурвалж судлалын бүтээл болно.
░ ГАРЧИГ
УДИРТГАЛ
ЧИН УЛСЫН ТЭНГЭРИЙН ТЭТГЭСЭН ХААНЫ МАГАД ХУУЛЬ
ЧИН УЛСЫН САЙШААЛТ ЕРӨӨЛТ ХААНЫ МАГАД ХУУЛЬ
ЧИН УЛСЫН ТӨР ГЭРЭЛТ ХААНЫ МАГАД ХУУЛЬ
ЧИН УЛСЫН ТҮГЭЭМЭЛ ЭЛБЭГТ ХААНЫ МАГАД ХУУЛЬ
ЧИН УЛСЫН БҮРЭНТ ЗАСАГЧ ХААНЫ МАГАД ХУУЛЬ
ЧИН УЛСЫН БАДАРГУУЛТ ТӨР ХААНЫ МАГАД ХУУЛЬ
ЧИН УЛСЫН ХЭВТ ЁС ХААНЫ МАГАД ХУУЛЬ