Өмнө нэгэнтээ хэвлэсэн энэхүү бүтээлийг Туульч Парчины мэндэлсний 170 жилийн ойд зориулан Bibliotheca Oiratica цувралын 138-р ботид уг хэвээр дахин нийтэлж байна. Учир нь түүх соёл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв”-ТББ-ын эрдэм шинжилгээний нэг чиглэл нь ойрад монголчуудын дунд түлхүү уламжлагдан хадгалагдсан баатарлаг туулийн судалгаанд чиглэдэг юм. Энэ хүрээнд тус төв өнгөрсөн хугацаанд Туульч Парчины мэндэлсний 160 жилийн ойг холбогдох мэргэжлийн байгууллага болон орон нутагтай хамтран зохион байгуулсан ба өөрийн эрхлэн гаргадаг Bibliotheca Oiratica цувралын хэд хэдэн ботийг монгол туулийн судалгаанд зориулсан байна. Хан Харангуй туулийн энэхүү гар бичмэл эх нь монгол туулийг бичгээр тэмдэглэсэн цөөн дурсгалын нэг бөгөөд туульчийн ур чадвар, туулийн уран сайхныг тодруулан судлахад туйлын сайхан хэрэглэгдэхүүн болох нь дамжиггүй.
░ ГАРЧИГ
Нэг. Б.Түвшинтөгс Хан Харангуй туулийн судалгаа ба орчин үе
Хоёр. Хан Харангуй тууль: Орчин цагийн монгол хэлний хөрвүүлэг, үгсийн тайлбар
Гурав. Хан Харангуй тууль: Эхийн гэрэл зураг
Дөрөв. Номзүй
Тав. Хавсралт 1. Г.Д.Санжеев. Хан Харангуйн тууж ба монгол тууль (түүх-утга зохиолын судалгаа)
Хавсралт 2. У.Загдсүрэн Хан Харангуй