Ойрадын Хойд аймгийн ноён Амарсанаа (?-1757)-гийн намтар, үйл ажиллагаанд холбогдох баримт бичгүүдийг Монгол Улсын Үндэсний төв архивын Түүхийн баримтын архивын ХМ-№180 бие даасан хөмрөг болон БНХАУ-д хэвлэгдсэн "Чингийн үеийн Шинжаанд холбогдох манж хэлээрх архивын данс" хэмээх 287 боть баримтын эмхэтгэлийн эхний 30 ботиос түүвэрлэн манж, хятад, орос хэлнээс орчуулж, монгол бичгээс шинэ үсэгт хөрвүүлэн хэвлүүлж байна. Эдгээр баримтууд нь Амарсанаагийн намтар болон 1755-58 оны Зүүнгарын ард түмний бослого тэмцлийн түүхтэй холбогдох чухал хэрэглэгдэхүүн болно. .