"Bibliotheca Oiratica" цувралын энэ удаагийн дугаарт Молон тойны судар зохиолын тод бичгийн хувилбарын судалгааг эхийн гэрэл зургийн хамт толилуулж байна. Олон түмний ёс суртахууныг засах, энэрэл бэлгээрлиг дээдлэх, үнэнч шударга занг сайшаах, харгис бурангуй ёсыг буруушаах зэрэг хүнд зөв хүмүүжил олгох үзэл санааг уран зохиолын аргаар хялбаршуулан танилцуулсан энэхүү зохиол монголчуудын дунд өргөн түгэн дэлгэрсэн байдаг ч тод бичгээр тэмдэглэсэн нь тун цөөн билээ. Харин Увс аймгийн музейд Молон тойны судрын тод бичгээрх нэгэн хувилбар хадгалагдаж буй нь манай оронд оор цорын ганц энэ төрлийн дурсгалд тооцогдож байна. Энэхүү судар бол тод бичгээр тэмдэглэсэн Молон тойны судар зохиолын тоог нэгээр нэмж байгаагаараа төдийгүй монгол орчуулгын зохиолын доторх тамын орноор зорчсон сэдэвт бүтээл тод бичгээр мөн өргөн дэлгэрч түгэж байсныг харуулах дурсгал болж байгаагайн хувьд үнэ цэнэтэй юм.
░ ГАРЧИГ
Тод бичгийн “Молон тойны судар”-ын судлагдсан байдал
Молон тойн эхээс тамаас гаргасан судар оршив Латин галиг
Молон тойн эхээс тамаас гаргасан судар оршив Кирилл хөрвүүлэг
Молон тойн эхээс тамаас гаргасан судар оршив Эхийн гэрэл зураг