Ойрадын Хойд аймгийн ноён Амарсанаа (?-1757)-ын намтар, үйл ажиллагаанд холбогдох баримт бичгүүдийг Монгол Улсын Үндэсний архивын М-180 бие хөмрөг болон БНХАУ-д хэвлэгдсэн "Чингийн үеийн Шинжаанд холбогдох манж хэлээрх архивын данс" хэмээх 283 боть баримтыг эмхэтгэлийн эхний 30 ботиос түүнбэрлэн манж, хятад, орос хэлнээс орчуулж, монгол бичгээс шинэ үсэгт хөрвүүлэн хэвлэж байна. Эдгээр баримтууд нь Амарсанаагийн намтар болон 1755-58 оны Зүүнгарын ард түмний бослого тэмцлийн түүхтэй холбогдох чухал хэрэглэгдэхүүн болно.