✎ Зохиогч: РАДНААБАДРАА
Раднаабадраагийн зохиосон Ойрадын Зая бандида Намхайжамцын намтар "Сарны гэрэл"-ийн хэд хэдэн эх байдгаас Ховд аймгийн Манхан сумаас олдсон тод бичгийн эхийг латин галиг, үгийн цэс үйлдэж, кирилл бичгээр хөрвүүлэн 250 шахам тайлбар, уг эхийн гэрэл зургийн хамтаар Ойрадын хийгээд нийт Монголын түүх судлаач эрдэмтэн, багш, оюутан болон өргөн олон уншигч та бүхэнд толилуулж байна.
░ ГАРЧИГ
УДИРТГАЛ
Равжив Зая бандидын тууж сарны гэрэл хэмээх оршив
Кирилл хөрвүүлэг
Эхийн гэрэл зураг болон латин галиг
Үгийн цэс