Bibliotheca Oiratica цувралын энэ удаагийн дугаарт XIX зууны сүүлийн хагаст халхын Сайн ноён аймгийн Өөлд хошуунд худам үсгээр зохиосон ойрадын түүхэнд холбогдох түүхэн сурвалжийг хэвлэж байна.
Ингэхдээ уг сурвалжийн дөрвөн хувилбарын эх бичиг, судалгаа, латин, ойрад хоёр галиг, кирилл хөрвүүлэг, үгийн хэлхээ, эхийн гэрэл зураг, Өөлд хоёр хошууны түүхэнд холбогдох "Илтгэл шастир"-ын хэсгийг хамтаар нийтлүүллээ.
░ ГАРЧИГ
Хэвлүүлэгчийн зурвас
"Өөлдийн ноёдын уг эх [түүх]"-ийн эх бичиг, сурвалж судлалын судалгаа
"Өөлдийн ноёдын уг эх [түүх]"-ийн кирилл хөрвүүлэг
Ном зүй
Эхүүдийн галиг
"Өөлдийн ноёдын уг эх [түүх]"-ийн үгийн хэлхээ
"Өөлдийн ноёдын уг эх [түүх]"-ийн гэрэл зураг
Хавсралт 1: Зарлигаар тогтоосон гадаад монгол, хотон аймгийн ван гүнүүдийн илтгэл шастирын далан долдугаар дэвтэр, шастирын жаран нэгдүгээр
Хавсралт 2: Зарлигаар тогтоосон гадаад монгол, хотон аймгийн ван гүнүүдийн илтгэл шастирын далан наймдугаар дэвтэр, шастирын жаран хоёрдугаар