✎ Зохиогч: Д.ТУЯА
Зохиогч эл бүтээлдээ Шинжааны Ойрадуудын жишээн дээр "Жангар" ба жангарчийн уламжлалын асуудал болох Жангар туулийн замнал, жангарчдын тархац, жангарчдын хоорондын хэлхээ холбогдол, ХIХ-ХХ зууны жангарчид, жангарчийн хэв намба, тууль хайлах зорилго, хайлах орон зай, цаг хугацаа, жангарчийн сахилга, дэг журам, ёс зүй, сурах арга барил, нөхцөл, хүсэл тэмүүлэл, хүмүүсийн Жангарыг сонсох, хүлээн авах ёс дэг, сонсох зорилго зэргийг тодорхойлсон бөгөөд жангарч хvний тухай болон "Жангар" тойрсон агуу их соёлтой танилцах боломжийг олгож байна.
░ ГАРЧИГ
ӨМНӨХ ҮГ УДИРТГАЛ
Нэгдүгээр бүлэг. ЖАНГАРЧДЫН ТОЙМ
ЖАНГАРЧДЫН ТАРХАЦ
ЭРТ ЭДҮҮГЭЭГИЙН ЖАНГАРЧДЫН ЭГНЭЭ
ЖАНГАРЧИЙН ХЭВ НАМБА
Хоёрдугаар бүлэг. ХАЙЛАХ УЧИР
ХАЙЛЛАГЫН ЗОРИУЛГА
ХАЙЛАХ ЦАГ ХУГАЦАА
ХАЙЛАХ ОРОН ЗАЙ
ЖАНГАРЧДЫН САХИЛГА
ХАЙЛАХ ДЭГЛЭМ
Гуравдугаар бүлэг. СУРАХ УЧИР
СУРАХ ЗОРИЛГО
СУРАХ НӨХЦӨЛ
СУРАХ АРГА БАРИЛ
Дөрөвдүгээр бүлэг. СОНСОХ УЧИР
СОНСОХ ЗОРИЛГО
СОНСОГЧДЫН УЧИР
СОНСОХ ДЭГЛЭМ
СОНСОХ САХИЛГА БА ЦЭЭР
БӨЛӨГ БАРИХ ЁС
ДҮГНЭЛТ