Уг бүтээлд Монгол улсын нутаг дэвсгэрээс сурвалжлан тэмдэглэсэн "Жангар"-ын 31 бүлгийг сэдэв, үйл явдал, байгууламжаар нь ангилан оруулж, тэдгээрт гарах хуучирсан болон нутгийн аялгууны 400 гаруй үг хэллэгт утгын тайлбар хийсэн байна. Энэхүү бүтээлээрээ Монгол улсын нутаг дэвсгэрээс тэмдэглэж авсан "Жангар"-ын бүлгүүдтэй бүрэн хэмжээгээр танилцах болоод урьд өмнө судалгаа шинжилгээний эргэлтэд ороогүй "Жангар" туулийн Хавхан Хар Соёогийн бүлгийн 4 хувилбар, Жангарын тухай "Долдой зээрд" хэмээх дуут багтааснаараа онцлог юм.
░ ГАРЧИГ
Эрхлэн хэвлүүлэгчийн үг
Оршил
ХАВХАН ХАР СОЁОТОЙ ТУЛАЛДСАН АГУУЛГАТАЙ БҮЛГҮҮД
А) Угсарсан үйл явдалтай хувилбарууд
Жангар богдын үлгэр
Богд ноён Жангарай хаан
Богд ноён Жангай хаан
Богд ноён Жангай хаан
Богд ноён Жангай хаан
Үеийн богд Жангар ноён
Үеийн баахан богд Жангар хаан
Жангар
Жангарын нэгэн бүлэг
Богд ноён Жангай хаан
Жангарын нэгэн бүлэг
Ноён Жангай хаан
Богд ноён Жангар
Үеийн баахан богд ноён Жангай хаан
Богд дэчин Жангарай хаан
Б) Дан үйл явдалтай хувилбарууд
Богд ноён Жангар
Богд Жонхор хаан
Богд ноён Жангар
Богд Жангар хаан
Богд Жанхар хаан
ДАЙН ТУЛААНЫ СЭДЭВТ БУСАД БҮЛЭГ
Жангарын тууж (Гурван муу ер үздэгдэв)
Жангарын нэгэн бүлэг тууль
Луузан тив хааны Алтан Бишгүүртэй байр олсон тухай
Үйзэн Замбал хаан
Богд догшин Жангарай хаан
ГЭРЛЭЛТИЙН СЭДЭВТ БҮЛГҮҮД
Жангар (туужис)
Богд ноён Жанрай хаан
Богд ноён Жангар хаан
Үйзэн-Алдар хааны хүү үеийн жаахан Жунраа ноён
Аянан алдарт аялгуу Хонгор
Богд ноён Жангарай хүү
ЖАНГАРЫН МАГТУУ ДУУ
Долдой зээрд (1)
Долдой зээрд (2)
Үг хэллэгийн тайлбар
Эх материалын тайлбар
Нэрсийн хэлхээ
Товчилсон үг