✎ Зохиогч: С.ИШБАЛЖИР
Хөхнүүрийн Сүмбэ хамба Ишбалжир (1704–1788)-ын өөрөө бичсэн намтар болох “Сүмбэ Ишбалжирын өөрийн намтар оршвой” хэмээх сурвалжийг төвд шар бичгийн анхны эхийг нь үндэслэн кирилл бичигт буулгаж, тайлбар, эх зураг, үгийн цэсийн хамтаар толилуулж байна. Мөн Сүмбэ хамба Ишбалжирын сумбуумийн гарчгийг хавсаргав. Ойрад монголчуудын дотроос төрсөн нэрт эрдэмтэн Ишбалжирын намтар судлал болон Монголын түүх, соёл судлалд шинэ хуудас нээсэн түүхэн сурвалж анх удаа нийтийн хүртээл болж байна.
░ ГАРЧИГ
Эрхлэн хэвлүүлэгчдийн зурвас
Өмнөх үг
Сүмбэ Ишбалжирын өөрийн намтар оршвой
Эх судрын гэрэл зураг
Сүмбэ хамба Ишбалжирын Сүнбүмийн гарчиг
Үгийн цэс