Догшин хутагт Дамбийжанцан (?-1923)-ы намтар түүхийн 1912-1914, 1918-1923 онд холбогдох баримт бичгүүдийг Монгол Улсын Үндэсний Төв Архивт хадгалагдаж байгаа данс хараанаас түүвэрлэн кирил үсэгт буулгаж хэвлүүлж байна. Эдгээр баримтууд нь 1910-аад оны Ховдын хязгаарын улс төрийн түүхийн болон Дамбийжанцангы намтар түүхийг тодруулахад зайлшгүй холбогдох хэрэглэгдэхүүн болно.