✎ Зохиогч: С.Р.Минцлов
Оросын зохиолч, археологич С.Р.Минцлов Оросын Шилжүүлэн Суурьшуулах Газрын захиргааны нууц томилолтоор Урианхайн хязгаарын нутаг орныг нягтлан ажиглах, судлах даалгавартайгаар 1914 оны 4-р сараас намар хүртэл Тагна Урианхайн нутагт аялсан тухайгаа бичиж 1915 онд хэвлүүлснийг орчуулан нийтэлж байна. Хаант Оросоос Урианхайн хязгаарыг өөртөө нэгтгэх бодлого, арга мэх, XIX зууны сүүлч үеэс Урианхайн нутагт суурьшиж ирсэн оросуудын байр байдал, нутгийн уугуул иргэд-урианхайчуудыг хэрхэн ойлгодог гэх зэрэг олон асуудлыг нэхэн судлах боломж олгохуйц замын тэмдэглэл, дуртгалын бүтээл болно.
░ ГАРЧИГ
Эрхлэн хэвлүүлэгчийн зурвас
1915 оны хэвлэлийн өмнөх үг
Зохиогчийн бүтээлүүд
Петербургээс Эрхүү рүү
Соёныг нэвтрэх даваа
Усинск суурин, Таскылын нуруу
Урианхайн хязгаар. Туран суурин
Сафьяновагийн эдлэн, Белоцарск
Булук ба Атамановка
Арголикийн хөндий. Черневичийн уурхай
Түргэн тосгон
Давст нуур. Хүрээ
Сальжакийн ноёныд зочлов
Бага Енисей. Спрыгиний эдлэн
Булак. Арзубайнд. Дагшин агуй
Их Енисей
Проватовын руу явах замдаа уурхай дайрав
Бөө. Сөүдүүдийн зан үйл
Бяковын фактори суурин
Хэмцэгийн хөндий. Ноён ба хамба лам. Сөүдүүдийн баяр. Бөхийн барилдаан
Дайны тухай мэдээ. Захар Иванович, Боярский хоёрын эдлэн
Хамба ламынд зочлов
Белоцарск дахь баяр ёслол
Енисейгээр “Ертөнц” рүү. Боргио