Ойрад Монгол судлалын хүрээлэнгээс Ойрад монголчуудын түүх, угсаатны зүй, шашин, соёл, хэл, бичиг, аман зохиолын талаар хийсэн судалгааны үр дүнг олон нийтэд хүргэх үүднээс ISSN дугаар бүхий “Oiratica” (Ойрад судлал) эрдэм шинжилгээний сэтгүүлийг 2023 оноос хэвлүүлж эхэлжээ. Тус сэтгүүл нь 2025 оны дугаараасаа өгүүллүүддээ DOI дугаартайгаар хэвлүүлж байна.
OIRATICA сэтгүүл нь Ойрад монголчуудын түүх, угсаатны зүй, шашин, соёл, хэл, бичиг, аман зохиолын талаар хийсэн судалгааны өгүүллийг хэвлэх нийтлэлийн бодлоготой.
Тус сэтгүүл нь дараах булангуудтай байна.
Түүх
Угсаатны зүй, антропологи
Хэл, бичиг
Аман зохиол
Мэдээ, мэдээлэл
Сэтгүүлд нийтлэгдэх өгүүлэлд тавигдах шаардлага:
Эрдэм шинжилгээний шаардлага:
Өгүүлэл 1 зохиогчтой байна. Онцгой тохиолдолд 2 дахь зохиогчийг зөвшөөрнө.
Судалгааны түвшинг хангасан, тодорхой нэг асуудлыг хөндөн үзсэн байна.
Судалгааны шинэ санаа, гаргалгаа дэвшүүлсэн байх
Техникийн шаардлага:
Өгүүлэл нь агуулгын товч, түлхүүр үгс, үндсэн хэсэг, өгүүллийн товчлолоос бүрдэнэ.
Өгүүлийн хэмжээ 8-25 хүртэл нүүр, эшлэлийг хуудас бүрийн доор авна.
Өгүүллийн товчлол англи хэлээр бичсэн, 300 үгнээс доошгүй байна.
OIRATICA Tom.I 2023
Дугаарыг эрхэлсэн: Ү.Мөнхдагва, доктор (Ph.D)
ISSN: 3005-6144
Цаасны хэмжээ: 70 х 100 1/12
Хэвлэлийн хуудас: 14 хх
Хэвлэсэн тоо: 300 ш
OIRATICA Tom.II 2024
Дугаарыг эрхэлсэн: Ү.Мөнхдагва, доктор (Ph.D)
ISBN: 978-9919-9190-6-1
Цаасны хэмжээ: 70 х 100 1/12
Хэвлэлийн хуудас: 17 хх
Хэвлэсэн тоо: 300 ш
OIRATICA Tom.III 2025
Дугаарыг эрхэлсэн: Ү.Мөнхдагва, доктор (Ph.D)
Н.Наранжаргал, доктор (Ph.D)
ISBN 978-9919-535-04-9
Цаасны хэмжээ: 70 х 100 1/12
Хэвлэлийн хуудас: 13.7 хх
Хэвлэсэн тоо: 300 ш